Газар олголттой холбоотой асуудлаар УИХ тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсгол хийнэ

“Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвт нийтийн өргөдлийг долоо хоногийн хугацаанд 100167 иргэн дэмжсэн. Үүнтэй холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон бусад асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна. Мөн Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй байгуулж, анхны хуралдааныг хийв.

Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, нийгэмд олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Энэ асуудлыг өнөөдөр цэгцлэх цаг болсон. Тухайлбал, .

Дэд ажлын хэсэг 3 сарын 15-ны дотор холбогдох мэдээллүүдийг нягталж, дүгнэлтийг УИХ-ын ажлын хэсэгт ирүүлнэ. Улсын Их Хурал 5-р сарын 15-ны дотор нээлттэй сонсголыг зохион байгуулах чиглэлийг өглөө.

428608137 945806680229416 7696093977399857831 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.