УИХ-ын гишүүн Н.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан, Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн байдал хүндэрсэн Төв аймгийн Өндөрширээт суманд ажиллаж, өргөтгөсөн хурал зохион байгуулжээ.
Хуралдаанаас:
1. Цасанд боогдсон малчин өрхүүд рүү зам гаргахад шаардлагатай 5 тонн түлшийг яаралтай нийлүүлэх. Өмнө нь Сумын Онцгой комисст хуримтлагдсан 20 орчим сая төгрөгийн шатахууны өрийг барагдуулах.
2. Зам гаргахад шаардлагатай Ковш машиныг жолоочийн хамт байрлуулж ажиллуулах.
3. 800 боодол ногоон тэжээл, 40 тонн хивэг, тэжээлийн будаа болон малын эм бэлдмэл олгох.
4. Сумын Онцгой комисст туулах чадвар сайтай автомашиныг тус тус шийдвэрлэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.