?LIVE: Г.Эрдэнэцэцэг: Малчдад төрөөс өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг хангайн бүсийн аймгуудын өвөлжилт хүндэрч буй сумд, малчдад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Булган аймгийн Дашинчилэн сумын малчин Г.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.
Тэрбээр "Манайд 400-500 бог мал хаваржиж байна. Уул нь өвөл өвс тэжээлээ сайн бэлдсэн байсан. Нэгдүгээр сарын 20-ноос их хэмжээний цас орж, тэрнээс хойш хүйтэрч, мал бэлчээрт гарах боломжгүй болсон. Одоогоор 40-50 мал хорогдсон. Эхний ээлжинд аймаг сумаас таван боодол өвс, гурван шуудай хивэг, будаа өгсөн. Дахиад улсаас өвс тэжээл өгөх сурагтай байгаа. Одоо цаг агаар дулаарахыг л хүлээж байна. Хээлтэй хонио авч үлдэж, будаа исгэж өгч байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.