Энэ онд БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбогдоно

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Үүний хүрээнд дараах бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөжээ.

  • Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулна.
  • Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.
  • Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна.

Мөн төмөр замаар 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлээхээр төлөвлөсөн тухай Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

viber image 2024 02 09 13 55 31 199

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.