Түлэгдсэн хоёр иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид гал түймрийн аюулаас дөрвөн хүүхдийг авран хамгаалж, гал түймэрт өртөж түлэгдсэн хоёр иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Цаг агаарын хүйтрэлттэй холбоотойгоор айл өрхийн галлагаа нэмэгдсэнээр гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.

Иймд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж
- Угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байх
- Яндангийн цонолт, халалтаас хамгаалах
- Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийн цонолт халалтаас хамгаалах
- Яндангийн ил гарсан хэсгийн урт нь гэр, байшингийн дээврээс 60-80см-ээс дээш байгаа эсэхийг шалгах
- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
- Цогтой үнс нурмаа тагтай саванд хийж хэвших
- Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
- Ил задгай түлсэн гал, татсан тамхиа бүрэн унтраах;
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
- Гэрээ хараа хяналтгүй галлаж үлдээхгүй байх
- Цахилгаан халаагуур /тень/-ын аюулгүй байдлыг хангахыг
- Хөгжлийн ялгаатай иргэд, бага насны хүүхэд, өндөр настныг асран хамгаалах хүнтэй үлдээхийг зөвлөж байна.

428607395 700365528959961 1388846743285294828 n

428612454 700365538959960 1895835181446316871 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.