СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-02-19

Монголын соёлын өв АНУ-аас зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг буцаан авчирчээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Монголын соёлын өв зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг АНУ-аас 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод авчирч, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тэдгээрийн дунд “Tyrannosauridae” бүлд хамаарах “Alioramus” үлэг гүрвэлийн олдвор байгаа нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог байна.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яам АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон гааль, хил хамгаалах байгууллагуудтай нягт хамтран ажилласны дүнд талууд “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай гэрээ”-г 2023 оны тавдугаар сарын 23-нд байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээрх үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцсон.

Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.