СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Завхан аймгийн Баянтэс, Тэс суманд хамгийн хүйтэн буюу -41 хэм хоножээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Завхан аймгийн Баянтэс, Тэс суманд хоёрдугаар сарын 17-18-нд шилжих шөнө хамгийн хүйтэн буюу -41 хэмийн хүйтэн хоножээ.

Цаг уурын өртөө, харуулын ажиглалтын мэдээгээр, Завхан аймгийн нийт сумын нутгаар 0-24 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Хамгийн их нь Тэс сумын нутгаар 24 см, хамгийн бага нь Ургамал сумын нутгаар 0 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Салхи өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-10 метр, түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүсчээ.

Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 2-6 метр байсан байна. Хоёрдугаар сарын 17-18-ны өдөр, аймгийн нийт сумын нутгаар өдөртөө -8-24 хэм хүйтэн байжээ.

Цаашид нутгийн хойд болон зүүн бүсийн сумдаар цас бага зэрэг орж, хүйтний эрч чангарна. Салхи ихэнх нутгаар баруун, баруун өмнөөс секундэд 4-9 метр, түр зуур зарим газраар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс, Буянт, Завхан голын хөндийгөөр -25-30 хэм хүйтэн байна гэж аймгийн Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.