СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-17

Автомашинтайгаа цасанд суусан иргэнийг аварчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Багахангай дүүргээс зүүн зүгт 10 км зайд "Приус-41 автомашинтай иргэн зам харагдахгүй замын хунгар цасанд суусан" гэх дуудлага мэдээлэл ОБГ-т 16:45 цагт иржээ.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход Приус-41 автомашин замын хажуу руу гулсаж цасанд суусан, 51 настай иргэн дотор нь байсныг аюулгүй газарт хүргэж авран хамгаалсан байна.

Цаг агаарын аюулт үзэгдэл үргэлжилж, орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам мөсөрсөн, цасан шуурга шуурч байгаа нөхцөл байдалтай байна.

Холбогдох байгууллагын шийдвэрээр нийслэлээс гарах хөдөлгөөнийг хаасан тул баталгаат бус замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
59.153.113.102

Каширдаггүй шаар юмаа

Зочин
1 жилийн өмнө
43.242.243.222

Сэрэмжлүүлээд бхд яваад бга орк өмбүүнүүдийг битгий авар өөрсдөө үхэлээ хайгл яваад бгн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.