СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-16

🔴LIVE: С.Амарсайхан: Сум, багуудад тусламж үзүүлэх хүрээнд ЭМ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Засгийн газрын шуурхай хуралдааны шийдвэрийн талаар Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийж байна.

Шадар сайд С.Амарсайхан: 

-Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар өчигдрийн Улсын Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Хөдөө орон нутагт хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбоотой авч хэрэгжүүлж буй ажлууд шат дараатай үргэлжилж байна.

Тэжээл, хужир, шүү болон бусад импортын гурилан бүтээгдэхүүний татварыг чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Тогтоол албажиж гаргахаар УИХ-д өргөн барина.

Хоёрдугаарт хур тунадас их орсонтой холбоотойгоор зам харгуй гаргах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлттэй холбоотой шатахууны зардлыг шийдвэрлэлээ.

Гуравдугаарт сум, багуудад эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулж ажиллахаар боллоо. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

man nam
1 жилийн өмнө
103.57.92.69

hediig n shaah boldoo

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.