Уулын цасан нурангид дарагдсан хоёр иргэний нэгийг эрэн хайж байна
Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр багийн “Төгрөг” гэдэг газар тус сумын харьяат хоёр малчин малаа хариулж яваад уулын цасны нуралд өртөж, цасанд дарагдсан тухай дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 19:50 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн энэ сарын 13-ны өдрийн 02:00 цагт очиход малчин Х цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн байна. Харин 26 настай, эрэгтэй А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.