СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-13

Х.Ганхуяг: Цагаан сар, улсын баяр наадмаар л уртхан амардаг байх хэрэгтэй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

Сар шинийн баяр энэ жил амралтын өдрүүдэд таарсан тул иргэд шинийн 1,2,3-ны өдрүүдэд амраад өнөөдрөөс ажилдаа орж байна.

Иргэд сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэх, хөдөө орон нутагт золголт хийхэд амралтын өдөр хүрэлцэхгүй байгаа тул цаашид Сар шинийн баяр болон Үндэсний их баяр наадмаар 5-7 хоног амардаг байх санаачлагыг сошиал орчинд гаргаад байна. Энэ санаачилгатай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дараах байр суурийг илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Монголчууд бид жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдээр амардаг.

Энэ онд гэхэд:

-Сар шинийн баяраар 2-р сарын 10-12 ны өдрүүдэд

-Бурхан багшийн их дүйчин өдөр 5-р сарын 23-нд

-Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр

-Үндэсний их баяр наадам

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр

-Бүгд найрамдах улс тунхагласан өдөр

- Үндэсний эрх чөлөөний өдөр гэх мэтээр нийтээр амрах өдрүүд олон.

Сар шинийн баяраар амрах өдөр цөөн түгжрэл их, хөдөө орон нутаг руу явж ахмад настан, азай буурлуудтайгаа золгоход туулах зам их амрах өдөр цөөн тул санд мэнд явлаа гэж цахим сүлжээнд иргэд санал бодлоо их илэрхийлжээ.

Тиймээс олон өдөр баяр тэмдэглэж амардаг биш үндэсний уламжлалт баяр болох цагаан сар, улсын баяр наадмаар л уртхан амраад бусад баяруудаар ажлаа цалгардуулахгүй ёслоод өнгөрдөг болъё гэдэг санал их гарчээ. Энэ бас л бодууштай асуудал шүү гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
139.5.219.15

1 сар амрах

Irgen
1 жилийн өмнө
66.181.176.230

Ha ha za bolio hiih ymaa olj ydsan ym. Ygaasaa busad bayruud 1 honog l bgaa biz dee.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.