Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Эрх чөлөө юутай ч харьцуулшгүй үнэтэйг яс мах, бие сэтгэл, оюун ухаан, амьдралаараа мэдэрлээ

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудастаа "Эрх чөлөө юутай ч харьцуулшгүй үнэтэйг яс мах, бие сэтгэл, оюун ухаан, амьдралаараа, үр хүүхэд аав ээжээрээ мэдэрлээ. Үзэн ядахгүй, нурж унахгүй туулна, давна, улам илүү сайн чамбай үр бүтээлтэй ажиллана" гэж бичжээ. 

“Яг хаачсан байсан юм, яагаад утсаа авахгүй байсан юм, одоо дахиад хол явахгүй биздээ” гээд л элдвийг шулганаж асуух хүүгийн яриагаар хахир төмөр хаалганы чимээ солигджээ.
Нүдээ нээгээд яг тийм, тийм, гэр минь ямар гоё юм бэ гээд өөртэйгөө ярих. Яг одоо хэнээс ч асуухгүй, хэнээс ч зөвшөөрөл авахгүй, ийш тийшээ чөлөөтэй алхаж болж байна.

Мөн тэр газарт хоригдоод үлдсэн зарим сонсохын аргагүй зовлонтой эмэгтэйчүүдээ нэг нэгээр нь бодов. Санаа зовж л байна. Хамт хоригдож хоолоо олж идэж буй албан хаагчдаа ч нүдэндээ зураглав.

Та бүхэн минь сайхан шинэлээрэй,
Хар элгийн хүмүүс яаж сэтгэл дэвссэн ч үзлээ, харлаа, мэдэрлээ, бүгдэд талархлаа гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.