Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан/НИТХ/ -аар Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дээд хязгаар тогтоох тухай журмыг өчигдөр хэлэлцэн, баталлаа. Дээрх журмыг баталснаар нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоолоо. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 700 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд нэмж зөвхөн 30 мянган тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох боломжтой болж буй юм. Дээрх шийдвэр гарсантай холбоотойгоор 2012 - 2016 онд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийллээ.
-Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл:
-Х.Нямбаатар тэргүүтэй нийслэл хотын удирдлагууд үнэхээр балмад, тэнэг шийдвэр гаргалаа. Балмад, тэнэг гэхэд ч багадахаар хор уршигтай шийдвэрүүд байна. Өөрөөр хэлбэл, захиргааны аргаар шууд машин худалдан авах эрхийг хязгаарлаж байна. Хамгийн гол нь энэ шийдвэрийг гаргахдаа гэр хорооллын дахин төлөвлөлт, агаарын бохирдолттой холбоотой уялдуулж байгаад хийчихлээ.
Х.Нямбаатар дарга болон НИТХ дахь МАН-ын гишүүдийн ярьж байгааг харахад, авто замын түгжрэлээ ч ойлгож байгаа юм алга. Дахин төлөвлөлтөө ч ойлгож байгаа юм алга.
Нийслэлд 713 мянган автомашин бүртгэлтэй байна гэнэ. Нийслэлийн автомашины тоог 730 мянгаар хязгаарлаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 730 мянган машинтай болсон нөхцөлд нийслэлчүүд автомашин шинээр худалдан авах боломжгүй болж байна.
“Давс шиг хашуун шийдвэр гаргана” гэж байхад нь нийслэлчүүдийг минь бурхан өршөөг гэж бодож байлаа. Х.Нямбаатар Сингапурыг жишээ татаж байна лээ. Юмаа жаахан мэдэж, жишиж яримаар байна, хотын дарга хүн шүү дээ. Сингапурт автомашины дугаарыг үнэлж, дуудлага худалдаанд оруулдаг явдал нь их өөр юм шүү. Түгжрэлтэй холбоотойгоор тийм шийдвэр гаргаагүй шүү. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн мөнгөн хуримтлалыг хамгаалах гэж, мөнгөө машин болгоод хувиргачих вий гэсэн үүднээс дээрх бодлогыг 1980-аад оноос хэрэгжүүлсэн байгаа юм. Түгжрэлээс илүү ард иргэд болон үндэсний хуримтлалаа бий болгох гэж энэ арал улс шийдвэр гаргасан. Арал улс шүү. Манайх шиг өргөн уудам нутагтай, машинаар заавал зорчих шаардлагатай улс биш. Сингапур нь хот улс. Жижиг арал дээр байдаг улс. Манай нөхцөлөөс шал өөр. Гэтэл манайд чинь машин нь үндсэн хэрэгцээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо баталцахгүй байхад дээрээс нь хэдэн машин нэмж түгжрэлээс гаргах гээд байгаа юм бэ? Машин олон болгож түгжрэлээс гаргадаг ухаантан гарч ирлээ шүү!!!
анхнаасаа Нямбаатарын гаргаж байгаа шийдвэрүүд нь Дарангуйлалын шинж чанартай Түгжирэлтэй биш Нийслэлийн иргэдийн эсрэг бүүр зориудаар Хохироох бодлого барьж ажиллаж байна, Нямбаатар жинхэнэ Дарангуйлагч_
Чи өөрөө бхдаа юуг өөрчилж түгжирэлгүй болгосон бэОдоо болохоор ухаантан болчих юм Автобуснууд шил шилээ дараад 1-р эгнээгээр зогсох болно гээд бсан яасан ?