СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-08

Удирдаач Чулууны Чинбат Ардын жүжигчин цол хүртлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд одон, медаль гардуулж байна.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, Гавьяат малчин Доржийн Дашзэвэгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.

Ардын жүжигчин цолоор Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбатад Ардын жүжигчин цол хүртээлээ. 

Мөн Байгаль орчны Гавьяат ажилтан цолоор Х.Отгонбилэгийг, Гавьяат багш цолоор ДХИС-ийн хэл судлалын профессор, хурандаа Н.Наранжамыг, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Гандантэгчинлэн хийдийн зохион байгуулагч Б.Эрдэнэхүүг, Гавьяат агрономич цолоор Ж.Бяцхандааг, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Ш.Болд, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор Ц.Даваасүрэн, Н.Зоригт нарыг, "Талх чихэр" ХХК-ийн Талхны үйлдвэрийн дарга Ч.Энхтуяаг, "Цомбо" ХХК-ийн эдийн засагч Н.Өлзий-Оршихыг шагналаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.