"Шунхлай" компани Улаанбаатарт зарж буй дизелийн түлшний үнээ бууруулжээ

"Шунхлай" компани ОХУ-аас импортолж буй дизелийн түлшнийхээ үнийг өчигдрөөс литр тутамд нь 300 төгрөгөөр бууруулан, 3590-ээр борлуулж эхэллээ. Эхний ээлжинд зөвхөн нийслэлд дээрх үнээр худалдаж буй бол цаашид орон нутагт ч бууруулна гэдгийг УУХҮ-ийн сайд мэдээлэв. 

Харин БНХАУ-аас импортолж буй "Евро-5" ангиллын дизелийн түлшний жижиглэнгийн үнэ 4190 төгрөг хэвээр аж.

Улсын хэмжээнд эл түлшний бөөний үнэ буурч, литр нь 3200-3300 төгрөг болсон гэлээ. Салбарын сайдын дурдсанаар дизелийн түлш, АИ-92 бензиний нөөц хангалттай байгаа аж. 

Ташрамд дурдахад, "Шунхлай" компани "Евро-5" ангиллын АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 400 төгрөгөөр бууруулж, 2540-өөр зарж байна. Цаашид бусад аж ахуйн нэгж дизелийн түлш, уг ангиллын АИ-92 шатахууны үнээ мөн хямдруулахаар ажиллаж байгаа гэв. 

Б.Сонор 

"Өнөөдөр" сонин

2024 оны хоёрдугаар сарын 8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.