СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-08

Охины амийг аварсан нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд өнгөрсөн оны долоодугаар сарын 13-нд найман настай охин моринд чирэгдсэний улмаас хүнд гэмтсэн байна.

Охиныг газраар тээвэрлэх боломжгүй байсан учраас ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид ЕС-145 загварын МТ-1111 агаарын хөлгөөр тээвэрлэн ГССҮТ-д хүргэжээ.

Хөл дээрээ босох боломжгүй гэгдэж байсан охин зургаан удаагийн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болсон байна.

Алтан гарт эмч нарын ачаар эрүүл болсон охин, ээж, ахын хамтаар цаг алдалгүй шуурхай тусламж хүргэсэн Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид очиж нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлж, ангийн үйл ажиллагаатай танилцжээ. 

Эх сурвалж: Монцамэ.мн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.