Г.Ануужин гурван жил дараалан тивийн медаль хүртэж байна

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. 

"Парис 2024" олимпын эрхийн оноо олгох энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас МУГД Ц.Хосбаяр, Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин хүч үзэж байна. 

Эмэгтэйчүүд

- 49 кг жинд Б.Тунгалаг, 59 кг жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Энхтамир, 64 кг жинд Ази тивийн аварга Г.Ануужин, Б.Хонгорзул, 71 кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, өсвөрийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ, А.Содгэрэл, 81 кг жинд дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг, -87 кг жинд

Эрэгтэйчүүд

- 61 кг жинд М.Очир-Эрдэнэ, 67 кг жинд А.Ананд, Э.Дүүрэнжаргал, 81 кг жинд С.Цэнгүм, 96 кг жинд Б.Цолмон, +109 кг жинд М.Бахберген нар хүч үзнэ. 

Энэ сарын 3-ны өдөр эхэлсэн тус тэмцээний хуваарь ёсоор өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр эмэгтэйчүүдийн -64, -71, эрэгтэйчүүдийн -73кг жинд өрсөлдөөн явагдлаа. Манай улсаас эмэгтэйчүүдийн -64кг жинд хүч үзсэн үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хороо, “Дархан хан спийд” компанийн тамирчин Г.Ануужин мөнгөн медаль (огцом өргөлтөөр 91кг) хүртэж, гурван жил дараалан тивийн аваргын медалийн тавцанд зогслоо. Түүний жинд нийлбэр дүнгээр БНАСАУ-ын тамирчин Ри Сук аваргын алтан медаль хүртсэн байна. 

Тэрээр 2022 онд хүрэл медаль, 2023 онд Алтан медаль тус тус хүртэж байсан бол ийнхүү насанд хүрэгчдийн Азийн тивийн аваргын иж бүрэн медальтан боллоо. Баяр хүргэе. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.