Сайд нь шагнал тарааж, салбарын ажилтнууд урамшууллаа авахыг шаардав

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайдаас тус салбарын ажилчид жилийн үр дүнгийн урамшуулал авахыг шаардаж эхэлжээ. 

Тодруулбал, "Эрчим хүчний Б.Чойжилсүрэн сайд аа. Эрчим хүчний салбар бусад үйлдвэрийн газруудтай л адил жилийн үр дүнгийн урамшуулал авдаг. Энийгээ цагаан сарын өмнө авдаг, тэрийгээ оруулж уламжлалт баяраа тэмдэглэдэг. Гэтэл энэ жил цагаан сарын өмнө өгөхгүй санхүүгийн баланс гарсны дараа болно гэж хойшлуулаад байна гэж сонсогдоод байна. " гэж бичиг барин сошиал орчинд тарааж эхэлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.