СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УОК-ын Шуурхай штабаас өмнөд бүсийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийв

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан өмнөд бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийжээ. 

Тухайлбал, . Аймгийн хэмжээнд 778 өрхийн 450.1 мянган толгой мал хаваржина. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хоёр удаа зудын эрсдэлийн үнэлгээг хийсэн байна.

Дундговь аймгийн нийт нутгаар цас орж өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцах, сумын онцгой комиссын бүрэлдэхүүнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон ажиллаж байна. Тус аймгийн

Харин Өвөрхангай аймгийн хувьд Бүрд, Есөнзүйл, Хужирт сумын 10 багийн 1346 өрх өвөлжилт хүндэрсэн бөгөөд 9 сумын нийт 2971 толгой мал хоргодоод байна.

Түүнчлэн Өмнөговь аймгийн хувьд өвөлжилт хүнд, нийт бэлчээрийн 5 хувь нь өвстэй, 55 хувь нь дунд зэрэг, 40 хувь нь зудын нөхцөл байдалтай байна. Аймгийн хэмжээнд 15 сумын 61 багт 6246 малчин өрхөд 2. 042. 001 толгой мал өвөлжиж байна.

Тиймээс УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдлыг даван туулах зудын эрсдэлийн төлөвлөгөөг аймаг, орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зохих арга хэмжээг авах, зам даваа хаагдсан болоод тээврийн хэрэгсэл явах боломжгүй газруудад зам гаргах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж, мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт солилцож ажиллахыг үүрэг болгожээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.