СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-06

Архангай, Дорнод аймгийн 100 малчин өрхөд дэмжлэг үзүүлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өвөлжилт хүндэрсэн Архангай, Дорнод аймгийн 100 малчин өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 66 сая төгрөгийн мөнгөн хандив өгөх арга хэмжээ болов. 

Арга хэмжээний үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь МиньЖуань хэлсэн үгэндээ, “Найрсаг харилцаатай, мөнхийн хөрш орны ард иргэдэд тусалж, мөнгөн хандив үзүүлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигтай тэмцэх, эрсдэлийг бууруулахад ард иргэдээ чадавхжуулах нь чухал бөгөөд байгалийн гамшигтай тэмцэх, онцгой байдлын асуудал нь Монгол, Хятад хоёр улс хамтран анхаарч ажиллах чухал асуудал юм” гэдгийг онцолсон юм. 

Дээрх арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Монгол улс дахь Байнгын төлөөлөгч Тапан Мишра, МУЗН-ийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын дарга Ш.Мөнгөнтуяа, Архангай аймгийн ЗДТГ-ын орлогч болон Дорнод аймгийн удирдлагууд оролцжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.