Дэвид Бэкхем Монголын хүүхдүүдэд хөлбөмбөг заах хүсэлтэйгээ уламжилжээ

Жүжигчин А.Баярцэцэг Хонконгт алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхемтэй уулзах завшаан тохиожээ. Алдарт хөлбөмбөгчин тэрбээр Монголд зочлон ирж, монгол хүүхдүүдэд хөлбөмбөг заах хүсэлтэй байгаагаа уламжилжээ. 

Энэ талаар жүжигчин А.Баярцэцэг: 

-Дэлхийн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхемтэй уулзаж ярилцах гайхалтай боломж тохиолоо. Монгол улсад маань зочилж, хүүхдүүдэд хөлбөмбөг тоглох, мотиваци өгөх хүсэлтэй гэнэ. Бас The Mongol Khan жүжгийг маань хараахан үзэж амжаагүй ч Лондон хотоор нэг сурталчилгааг нь харсан гээд мэдэж байна хэмээн өгүүлжээ.

425010978 4518087868415425 1969895466720471679 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.