Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хоригдох хугацааг дахин 30 хоногоор сунгажээ

Шүүхээс "Zarig.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог дахин 30 хоног сунгах шийдвэр гаргажээ.

"Zarig.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүхийг үл хүндэтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баривчилсан. Өнгөрсөн хугацаанд түүнийг суллах эсэхийг шийдэх шүүх хурал хэд хэдэн удаа товлогдсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилогдоод байсан юм.

2023 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Өнөрцэцэгийг цагдан хориог сунгах эсэх шүүх хурал болж, 30 хоног сунгах шүүхийн шийдвэр гарсан.

Тэгвэл өнөөдөр шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог дахин 30 хоног сунгах шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.