62 настай жолооч Ч.Ренчиндоржийг оргон зайлж болзошгүй гэж үзэж, 48 цаг баривчлах саналыг хүргүүлжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн.

Уг хэрэгт холбогдуулан оcoл гаргасан "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж, Nissan Patrol машины жолооч Э.Мөнхнаран нараас мэдүүлэг авсан талаар мэдээлсэн.

, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Хуульчдын клубийн өмгөөлөгчид жолооч Ч.Ренчиндоржийг өмгөөлөхөөр болсон бөгөөд тус клубийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал “Бид прокурорын саналыг хурлаараа шийдвэрлэх талаарх хүсэлтийг шүүгчийн туслахад утсаар уламжлаад, шүүх хуралдахыг хүлээж байна" гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.