СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-01-23

Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 92-96 хувьд хүрчээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг хүргэж байна. Сугалаагаар бүртгэдэг байсан цэцэрлэгийн тогтолцоог халж, хүртээмжийг нэмэгдүүлэв. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 92-96 хувьд хүрчээ

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир: 

-Цар тахлын дараа хичээл сургууль удаан хугацаанд тасалдсан тул хүүхдийн сурч боловсрох асуудал нэн түрүүнд тавигдсан. 2021-2022 оны хичээлийн жил цэцэрлэгийн насны 140 гаруй мянган хүүхэд байснаас 100 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой байв. Үлдсэн 40 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй, суудал байхгүй шалтгаанаар үлдээдэг. Цэцэрлэгт хамрагдах 100 мянган хүүхдийг сугалаагаар бүртгэдэг тогтолцоотой байсан.

Энэ асуудлыг Засгийн газар гурван сарын хугацаанд шийдвэрлэж чадсан. 2022 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүстэй хуралдсан. Тавдугаар сард хурлаас гарсан саналуудыг бүрэн шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол гарч, санхүүгийн эх үүсвэрийг шийдэж өгсөн. 2022 оны есдүгээр сар гэхэд хүсэлт гаргасан 130 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулж чадсан. Ингээд 10 шийдлийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн байна.

  • Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн ашигладаггүй зай талбайг анги бүлгийн зориулалтаар хөрөнгө оруулж зассан.
  • Сургалтын зориулалтаар ашиглаж болохуйц, стандартын шаардлага хангасан түрээсийн байруудыг ашигласан.
  • Цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд дээр хамран сургах тойрог тогтоож, хувьсах зардлыг олгосон.
  • Цэцэрлэгийн зориулалтаар баригдсан бэлэн объект худалдаж авсан.
  • Богино хугацааны технологийн шийдлээр цомцог гэр төслийг хэрэгжүүлсэн гэх мэт.

Цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэв. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 92-96 хувьд хүрчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.