СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-22

Монголын баг 47 улсын энхийг сахиулагчдын маршийн тэмцээнд тэргүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

БНӨСУ-д болж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид “Norcon” марш тэмцээнд амжилттай оролцжээ.

Тодруулбал,-40 насны ангиллын эмэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч, ахлах дэслэгч Э.Булган тэргүүлсэн байна. Харин Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч П.Оюунзаяа гутгаар байрт шалгарчээ.

Эв нэгдэл, нөхөрлөл, тэсвэр тэвчээрийн бэлэг тэмдэг болсон тус маршид 47 орны 230 гаруй энхийг сахиулагчид +40 градуст 25 километр замыг 10 килограмм ачаатайгаар туулж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.