? ШУУРХАЙ: Нийтийн тээврийн 71 чиглэлийг хуучнаар нь явуулахаар боллоо

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өчигдөр /2024.01.20/ өглөөнөөс явж эхэлсэн.

Энэхүү шийдвэр нь "иргэд автобус хүлээх хугацааг багасгах, замын хөдөлгөөн ачаалалтай үед автобуснууд нэг талдаа бөөгнөрдөг байдлыг халахын тулд" гэсэн ч шинэ маршрут нь иргэдийн эрх ашгийг зөрчиж байна хэмээн цахим орчинд нийслэлийн иргэд бухимдлаа илэрхийлсээр байна.

Тэгвэл хотын удирдлагууд дөнгөж сая шийдвэр гаргаж нийтийн тээврийн зарим чиглэлийг хуучин хэвээр нь явуулах шийдвэр гаргажээ. Шийдвэр маргааш өглөөнөөс хэрэгжинэ. 

Нийслэлийн нийтийн тээврийн газрын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа: 

-Өнгөрсөн хоёр хоногт дүн шинжилгээ хийж үзлээ. Иргэдээс 6500 гомдол, санал хүсэлт ирсэн тул судалгаа хийж үзээд "Ч" буюу дамжин суудаг байсан 71 чиглэлийг хуучнаар нь сэргээхээр боллоо. Энэ нь нийт зорчилтын 35 хувийг даадаг маршрут бөгөөд 450 автобус энэ чиглэлд явдаг байсан.

Харин үлдсэн 65 чиглэл буюу гол зургаан чиглэл болон холын 15 чиглэл, үндсэн 12 чиглэлийг хэвээр үлдээлээ.

Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн салбарт хийж буй шинэчлэлийн 75 хувь нь хуучин хэвээр үлдэж, үлдэх 35 хувьд шинэчлэлт хийнэ. 

Тодруулбал, 

Хойд чиглэлээс: Зунжин, Хайлааст, Чингэлтэй, Дэнжийн мянга

Зүүн чиглэлээс: Шархад, Цагаан даваа, Монел

Урд чиглэлээс: Нисэх, Яармаг, Сонсголон

Баруун талаас: Нарангийн гол, Зүүнсалаа, Баруунсалаагийн чиглэлүүд хэвээр явна гэсэн үг.

Screenshot 2024 01 21 235441

Screenshot 2024 01 21 235515

Screenshot 2024 01 21 235543

Screenshot 2024 01 21 235608

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.