СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэл хотод гурав хоног үргэлжлэх орсон цас зогсож, зам цэвэрлэгээний ажил үргэлжилж байна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

Улаанбаатар хотод сүүлийн гурав хоног үргэлжлэн орсон цас зогсож, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллагууд явган замын цэвэрлэгээ, авто замын булан нууханд хуримтлагдсан цасыг ачих, зам дээрх бодис давсны үлдэгдэл хар цасыг хусаж арилгах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Өнгөрсөн шөнийн хувьд:

-Сүхбаатар: 115 ажилтан албан хаагч 28машин техник, 67тн хар цас ачиж, 53тн давс 15тн бодис.

-Чингэлтэй: 120 ажилтан албан хаагч, 20 машин техник, 124тн хар цас, 70тн бодис цацсан.

-Баянгол: 139 ажилтан, 29 механизм, 62тн хар цас, 6тн давс, 15тн бодис 2тн хайрга

-Баянзүрх: 161 ажилтан, 28 машин техник, 9тн давс, 15.6тн бодис цацаж, 86тн хар цас.

-Сонгинохайрхан: 194 ажилтан, 29 машин техник, 76тн хар цас, 27тн давс, 63тн бодис

-Хан-Уул: 118ажилтан, 38 машин техникээр 28тн давс, 62тн бодис цацаж 189тн хар цас тус тус ачаад байна.

Төвийн зургаан дүүрэг нийт 847 зам талбайн үйлчлэгч 172 машин техникээр 123тн давс, 240.3тн бодис цацаж 591тн хар цас хусаж, ачиж тээвэрлэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.