? Олон жил удааширсан УБ-ДАРХАН чиглэлийн 2 урсгал 4 эгнээ авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ

Зам тээврийн хөгжлийн яамнаас "ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ЦАГАРИГ" зорилт дэвшүүлж Монгол Улс урд хойд хөрш Ази Европыг холбосон авто замын БОСОО-5, ХЭВТЭЭ-2 КОРИДОР-той болохоор ажиллаж байна.

Ингэснээр Монгол Улс бүх аймгийн төвүүдээ өөр хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох МЯНГАНЫ ЗАМ-ын хоёр дахь довтолгоог эхлүүлж байгаа юм.

Тухайлбал Хэнтийн Дадалаас Ховдын Булган, Дорнодын Халхголоос Баян-Өлгийн Цагааннуур хүртэл, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнодоос БНХАУ руу, Говь-Алтай,Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатараас ОХУ-руу холбогдох АВТО ЗАМЫН 7 КОРИДОР-той болох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.