СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Иргэдийн саналаар нийтийн тээврийн 4 чиглэлд өөрчлөлт орууллаа

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 сарын өмнө

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцалыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өчигдрөөс үйлчилгээнд гарсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Тээврийн цагдаагийн албаны 386 алба хаагч, 191 цэг дээр замын хөдөлгөөний зохицуулалт хийлээ.

Мөн хамгийн их ачаалал авч буй М:1 “5 шар – Офицеруудын ордон”, М:3 “Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай” чиглэлд 152 албан хаагч ажиллажээ. Тус маршрутын шинэчлэлтийг чиглэлийн давхцалыг бууруулах, автобусны ашиглалтын хурдыг нэмэгдүүлэх, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг багасгах зорилгоор төлөвлөсөн юм.

 

Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн санал дээр үндэслэн дөрвөн чиглэлийн маршрут шинэчлэлтэд тодотгол хийн, өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал,

М:4 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шар хад” чиглэлийг “Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шар хад”,

Ү:5 “Тоосгоны үйлдвэр-Сансарын тойрог-ХӨСҮТ” чиглэлийг “Тоосгоны үйлдвэр-Чингис зочид буудал-Зүүн 4 зам-ХӨСҮТ”,

Ү:9 “Нисэхийн шинэ эцэс-Яармагийн эцэс” чиглэлийг “Нисэх-Сонсголон-5 шар”

Ү:10 “Нисэх-ТЭЦ 4 - 3-р эмнэлэг” чиглэлийг “Яармагийн эцэс-ТЭЦ 4 – 3-р эмнэлэг” болгон өөрчилжээ.

Нийтийн тээврийн маршрутын шинэчлэлийг хийхдээ иргэдийн дамжин суух цэг хаана огтлолцож буйг тодорхойлон, богино эргэлтийн дамжин суух чиглэлийг боловсруулжээ. Иргэд автобусанд сууж, буухдаа картаа уншуулбал цахим төлбөрийн датагаар бодит мэдээллийг цуглуулж, маршрут шинэчлэлтээ илүү сайжруулах боломжтойг албаныхан онцолж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.