СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн зам талбайн цэвэрлэгээнд 980 албан хаагч ажиллаж байна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 сарын өмнө

Нийслэл хотод энэ сарын 17-ны оройноос цас орж эхэлсэнтэй холбогдуулан 17, 18, 19, 20-ны өдрүүдэд есөн дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 25 мэргэжлийн байгууллагын 980 ажилтан албан хаагчид, 200 тусгай зориулалтын машин техниктэйгээр шуурхай арга хэмжээ авахаар зохион байгуулалт хийж ажиллаж байна.
Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд 286 тонн бодис зарцуулжээ. Цас ихээр орсон үед эхний ээлжинд авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж тусгай зориулалтын машин, техникээр хусалт хийж, бодис, давсыг цацах ажлыг хийж гүйцэтгэдэг.

Харин дараагийн шатанд буюу цас орж дууссаны дараа авто замын булан буюу нуухыг нарийн техник хэрэгсэл, хүн хүчээр цэвэрлэж цугларсан цас, бодис, давсны үлдэгдлийг хусч ачих, арилгах ажил үргэлжилдэг.

Улаанбаатар хотын авто замын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг Тохижилт үйлчилгээний компаниуд авто зам болон явган замын цэвэрлэх ажил хуваарийн дагуу үргэлжилж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.