СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ маршрут иргэдийг бухимдуулж эхэлжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өнөөдөр өглөөнөөс явж эхэлсэн.

Нийслэлийн удирдлагууд “Иргэд автобус хүлээх хугацааг багасгах, замын хөдөлгөөн ачаалалтай үед автобуснууд нэг талдаа бөөгнөрдөг байдлыг халахын тулд шинэ чиглэлүүдийг төлөвлөсөн” хэмээн тайлбарлаж буй ч шинэ маршрут нь иргэдийг ихээхэн бухимдуулж байна.

Автобусны буудал дээр автобус ирэхгүй удах, иргэд удаан хугацаанд хүлээх, бүх маршрутын мэдээллийг автобусны буудал байрлуулсан учраас дотроос нь тухайн буудал дээр ирэх чиглэлийн автобусны маршрутыг олоход хүндрэл учирж байгаа талаар иргэд учирлаж байгаа юм.

Баянзүрх дүүргийн иргэн Н.Цогтбаатар:

-Хороолол орохоор Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын авбусны буудал дээр очсон. Автобус ирж байгаа ч Сансар, 13 орох л автобус ирж харагдсан. Тэгээд ирж байгаа автобус нь цөөн байна. И Сансар дээрээс цаашаа шууд хороолол явах ч унаа олдохгүй байна.Шууд нэг автобусанд суугаад хороолол орчихвол амар биз дээ. Хар хүйтэнд нэг автобуснаас нөгөөд суугаад явна гэдэг настай хүнд хэцүү. Ямар ч судалгаагүй шийдвэр гаргалаа.

Нөгөөтэйгүүр автобусны буудал дээр тавьсан маршрутаас өөрийн явах маршрутаа олох гэж зовох юм байна гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.