Нийтэлсэн:
П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө
Амралтын өдрүүдэд зарим нутгаар хүйтэн, цасан шуурга шуурна. Тодруулбал, маргааш зүүн аймгуудын нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуургатай.
Иймд:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,
- Шаардлагатай тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзахгүй хүнгүй үлдээхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас анхаарууллаа.