Баянгол дүүрэгт өнөөдөр нээлтээ хийсэн гүүрэн доогуур том оврын автомашин багтахгүй гацаж, осол гаргажээ.
Нарны хороололд 1.2 тэрбумын төсөвт өртөгтэй, орой гэрэл асдаг, 55-60 метр урт гүүрэн байгууламж өнөөдөр ашиглалтад орсон. Гэсэн ч гүүрэн байгууламж доогуур том оврын автомашин багтахгүй гацаж, түгжрэл үүсгээд байна.
Нээлтийн үеэр гүүрэн байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн “Энх бизнес өгөөмж” компанийн ерөнхий инженер Д.Батлхагва "Бид хамгийн багадаа гурван жилийн баталгаа өгч байна. Шороо, тоос болон халуун, хүйтэнд тэсвэртэй ажиллах гэрлүүдийг гүүрэн байгууламжид суурилуулсан. Төмөр хийц учраас явган зорчигчид тогонд цохиулахаас сэргийлж, цахилгааны холболтуудыг маш сайн хийсэн. Өвлийн улиралд хөлддөггүй, хугардаггүй цахилгааны утас татсан байгаа. Гадна талын тохижилтын ажил хавар үргэлжилнэ" гэж мэдэгдээд байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ганбаатар муу ац өндрийн төмөрнөөс нь идсэн байна
Helj duusaagui bhad shalgaltand unavaa ingeed