ЦЕГ: Нийтлэлч Б.Батбаярт холбогдох гомдлыг шалгаад хэрэг нээхээс татгалзсан

Нийтлэлч Баабар буюу Б.Батбаяраас мэдүүлэг авахаар цагдаагийн байгууллагаас дуудсан тухай тэрбээр цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Прокурорын байгууллага хуульд зааснаар гэмт хэрэг, зөрчлийг шууд шалгахгүй. Цагдаагийн байгууллага иргэнээс ирсэн гомдол, мэдээлэл бүрийн харьяаллыг тогтоож, иргэнийг дуудаж мэдүүлэг авах, шалгах үүрэгтэй. Энэ хүрээнд тухайн иргэнийг дуудсан байна. Гомдлыг шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн” гэсэн юм.

 

420167961 694075802885831 7433254823828927584 n 151734 1284849394

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.