З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хоёрдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2024.01.19/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн шүүхэд болов.
Өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралд гэрчүүдийг оролцуулах хүсэлт гаргасныг үндэслэж шүүх хурлыг хоёрдугаар сарын 5-ны 8:30 цаг хүртэл хойшлуулжээ.
Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.