СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-01-18

🔴LIVE: С.Наранцогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК иргэдэд хэдэн төгрөгийн ногдол ашиг олгох албан ёсны шийдвэр гараагүй

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 сарын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар баталсан. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, ногдол ашиг тараах асуудал яригдаж буй. Энэ асуудлаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын гол агуулга бол Ойролцоогоор нэг сая орчим иргэнд 1072 хувьцаа олгоно. Өмнө нь 2010 оны Засгийн газрын 39 дүгээр тогтоолоор иргэдэд хувьцаа олгож байсан. Өмнө нь 1072 хувьцаа авсан иргэдэд шинээр нэмж хувьцаа олгохгүй.

Хоёрдугаарт, хувьцааг “амилуулах” ажил эхэлж байгаа юм. Иргэдэд өмнө нь болон шинээр олгосон хувьцааг энгийн хувьцаа байдлаар бүртгэнэ. Энгийн хувьцаанд байдаг эрх бий болоод хувьцаа “амилах” боломж бүрдэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн 2023 онд түүхэн амжилт үзүүлсэн. Хувьцаат компани ашигтай ажилласан нөхцөлд ногдол ашиг тараах тухай асуудал яригдана. Өчигдөр УИХ-ын гишүүд “Ногдол ашиг олгоно гэсэн зүйл байхгүй байна?" гэж асууж байсан. Компанийн тухай хуульд гурван заалтаар ногдол ашиг хуваарилах асуудлыг зохицуулж өгсөн. Санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн хугацаанд хувьцаат компанийн ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргах ёстой. Гэхдээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуулийн хугацаанд хуралдаж шийдвэрлэнэ.

Хувьцаа олгох бүртгэлийн ажлууд хийгдэнэ. Тэгэхээр өмнө нь хувьцаа авсан иргэд болон одоо шинээр хувьцаатай болж байгаа иргэд өөрт оногдох хувьцааныхаа ногдол ашгийг хүртэх ёстой.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд онцгой дэглэм тогтоосон байсан учраас ногдол ашиг өгөөгүй. Хууль зүйн маргаантай байгаа. Гэхдээ ногдол ашиг нөхөж өгөх асуудлыг ярьж байна. 2023 оны тухайд “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван их наядын ашигтай ажилласан. Гэхдээ хараахан аудитын дүгнэлт гараагүй байна. Ашигтай ажилласан учраас хувьцааны ногдол ашиг өгөх ёстой.

Нэг хувийг нь үндэсний цөөн хэдэн компани эзэмшдэг. Үлдсэн 70 гаруй хувь төрийн эзэмшилд байдаг. Тэгэхээр иргэдэд 27 хувьд оногдох ногдол ашгийг тараана гэсэн үг.

Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажилласан нөхцөлд, хувьцаа эзэмшигч бүртээ ногдол ашиг тараана. гэсэн үг.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.