"Имарт" хайпермаркет нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэглээг үргэлж сайжруулж, чанартай бараа бүтээгдэхүүнийг худалдаалахыг зорин ажилладаг билээ. Энэ удаад MR_Papa олон улсын сүлжээг Имартын Хан-Уул салбарт албан ёсоор нээлээ.
"Имарт" хайпермаркет нь 2020 оноос эхлэн Чэжү арлын эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүнийг шууд импортлон, үйлчлүүлэгч нартаа хүргэх зорилго тавьснаар жимс, ногооны худалдаагаа өргөжүүлэн Халобонг жүрж, Рэдхян жүрж, Голден киви, Чэжү мандарин зэргийг шууд импортлодог болсон.
Энэ удаад харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Чэжү хотын ХАА-н бүтээгдэхүүний экпортыг дэмжих хоршоотой хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж байна. Ингэснээр илүү олон нэр төрлийн эрүүл, органик бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нараар дамжуулан хэрэглэгчиддээ хүргэх боломж нэмэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.