Д.Цогтбаатар: УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөл асуудлыг хэлэлцэх эсэхийг шийддэг, УИХ-ын дарга дангаараа өөрчлөх боломжгүй

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулаад байгаа. Нийгмийн сүлжээнд өрнөж буй хэлэлцүүлэг, мэдээллүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар дараах байр суурийг илэрхийлжээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулаад байгаа. Хойшлуулах шийдвэрийг парламентад суудалтай намуудын удирдлага зөвшилцөж гаргасан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгоод, иргэдээс ирсэн өргөдөл, албан бичгүүдийг харгалзсан гэж мэдэгдсэн. Нийгмийн сүлжээнд өрнөж буй хэлэлцүүлэг, мэдээллүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрээр “Комментуудыг хараад байхад энэ хүн өөрөө л хойшлуулчихдаг юм шиг дайрах юм. УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөл дээр аливаа асуудал яригдахад зөвлөлийн гишүүд болон намуудын байр суурийг харгалзан байж хэлэлцэх асуудлын жагсаалтад тухайн зүйлийг орох эсэхийг шийддэг. Зөвлөлд сөрөг хүчний төлөөлөл байдаг. ГХөОХуулин дээр ч энэ л журам үйлчилсэн. Уг нь билээ. Харин нэгэнт ийнхүү гарсан шийдвэрийг УИХ-ын дарга дангаараа өөрчлөх боломжгүй л дээ гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.