Засгийн газрын өчигдрийн /2024.01.17/ хуралдаанаар 2023 оны улсын хошой аварга, аварга малчин, тариаланчдыг тодруулсан байна.
Энэ жил Сэлэнгэ аймгаас төрөн гарсан аваргуудыг танилцуулж байна.
1. Аварга малчин:
-Хушаат сумын Мөнхтолгой багийн малчин Жамсрангийн Хаянхярваа,
-Баруунбүрэн сумын Бургалтай багийн малчин Цэвээний Буянт,
-Цагааннуур сумын Тийрэг багийн малчин Буйманжавын Эрдэнэбаяр,
-Орхонтуул сумын Баянцогт багийн малчин Дамирангийн Баатархүү,
-Жавхлант сумын Бумбат багийн малчин Цэвээнжавын Цэрэнсамбуу,
-Сайхан сумын Номгон багийн малчин Мишигдоржийн Бямбажав,
-Алтанбулаг сумын Цөх багийн малчин Гатавын Баттулга;
2. Хошой аварга малчин: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн малчин Басангийн Балжинням,
3. Фермер:
-Шаамар сумын Дэлгэрхаан багийн фермер Ванчинжавын Төржаргал,
-Орхонтуул сумын Шар-Ус багийн фермер Бандийн Чинтөгс,
-Сант сумын Ивэн багийн фермер Бадарчийн Жаргалцогт,
-Баянгол сумын Хараа багийн фермер Янжмаагийн Баатарсүрэн,
4. Тариаланч:
-Хушаат сумын “Хайрхан оргил уул” ХХК-ийн механикжуулагч Баянгийн Ганбат,
-Цагааннуур сумын “Ургацын хишиг” ХХК-ийн механикжуулагч Пүрэвнямын Баянмөнх,
-Алтанбулаг сумын “Чагтай” ХХК-ийн механикжуулагч Хүрлээгийн Алтанхуяг,
-Ерөө сумын “Их шинэстэй” ХХК-ийн механикжуулагч Раднаагийн Баярсайхан, “Бугант Ерөө буудай” ХХК-ийн механикжуулагч Жигжидийн Батбаяр,
-Түшиг сумын “Бооцын тариа” ХХК-ийн механикжуулагч Болдбаатарын Өнөрцэнгэл, “Анхтамир” ХХК-ийн механикжуулагч Батболдын Насанбуян,
-Орхон сумын иргэн Уужинбаагийн Эрдэнэсан, Мандал сумын иргэн Санжаадоржийн Лхагвацэрэн,
5. Тариаланч хамт олон: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Ачит Оргил", Хушаат сумын "Голын өндөр", Зүүнбүрэн сумын "Энх хос мөрөн", Баянгол сумын "Баян шинэ зам".
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.