Хилчид осгох эрсдэлд орсон таван сартай охин болон таван иргэний амийг аварчээ

Хилийн наймдугаар заставт “Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн иргэн Б.Баярсайханы машин эзгүй хээр явж байгаад эвдэрсэн” гэх дуудлага мэдээлэл өчигдөр /2024.01.17/ 19.18 цагийн орчимд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Отрядын штабаас шуурхай эрлийн баг гаргаж, ажилласнаар хилчид заставаас 30 км-т орших замд машин нь эвдэрч, өвлийн хүйтэнд осгох эрсдэлд ороод байсан Үенч сумын иргэн Б.Баярсайхан, Б.Мандухай, 5 сартай охин Үжингоо, Ховд аймаг Алтай сумын иргэн н.Даваажаргал, н.Отгонцэцэг, н.Ариунболд нарын 6 иргэний амийг аварчээ.

Эрлийн багт хилийн наймдугаар заставын салбарын захирагч ахлах дэслэгч Д.Билгүүн, харуулын дарга, нохой хөтлөгч, ахлах ахлагч Г.Алтанбагана, жолооч, ахлах ахлагч Х.Дүйсенбек нар ажилласан байна.

420542893 386281757244091 2478012666428960999 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.