МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд УИХ-ын гишүүдтэй уулзахаас татгалзаж зугтжээ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд УИХ-ын гишүүдтэй уулзахаас татгалзаж зугтжээ. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар тамга тэмдгээ өгөхгүй зугтсан учраас МҮОНРТ-ийн ажилчид цалингаа авч чадахгүй хүрээд байгаа аж. 

МҮОНРТ-ийн ажилчид, ерөнхий захирал А.Бүрэнбаатар болон Үндэсний зөвлөлийн 15 гишүүнээ чадамжгүй гэж үзэн эргүүлэн татах 425 хүний гарын үсэгтэй шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлжээ. Ингээд байнгын хорооноос

МҮОНРТ-ийн ажилчдын зүгээс Ерөнхий захирал А.Бүрэнбаатар тамга тэмдгээ өгөхгүй зугтсан учраас цалингаа авч чадахгүй хүрээд байгаа аж. Мөн тус телевизийн ажилчид НДШ, ЭМД-аа найман сарын хугацаанд төлөөгүй байгаа гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

- МҮОНРТ-д очиж ажилласан. Үндэсний зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй ерөнхий захирлаа ажлаасаа чөлөөлөх шийдвэр гаргасан тухайн этгээд нь тамга тэмдгээ өгөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Надад хууль үйлчлэхгүй гэдэг байдлаар хандаж байна. Ард түмний татварын мөнгөөр цалинждаг бодит мэдээллийг өгөх ёстой тус суваг ташаа мэдээлэл гаргаад байж болохгүй. Ногоон автобусны асуудал дээр энэ асуудал гарсан шүү дээ. Тэнд 700 гаруй ажилтан ажилладаг 500 жирийн ажилтан ажлаа хийгээд, үлдсэн 200 хүн нь 2 талд хуваагдаад ажил хийхгүй байна. гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.