СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-01-17

🔴LIVE: "Бүсчилсэн хөгжлийн форум-2024” маргаашнаас эхэлнэ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

"Бүсчилсэн хөгжлийн форум-2024” зохион байгуулах тухай Засгийн газар, Монголын Эдийн засгийн форумын ажлын хэсгээс мэдээлэл хийв. 

Ажлын хэсгийн гишүүд: 

-2024 оны сонгууль 21 аймаг 7 тойрог болж байна. Уаашдаа манай улс зургаан тойрог бүс болгон хөгжих боломжтой гэж харж байгаа. Нэг аймаг гэхээсээ илүүтэйгээр бүс нутгаараа хөгжих ёстой гэдэг агуулаг руу явж байна. Бүсийн хөгжлийн бодлогоо тодорхой болгоод үүнийгээ ажил хэрэг болгох шаардлагатай юм. "Бүсчилсэн хөгжлийн форум-2024” урьдчилсан хэлэлцүүлэг баруун бүсээс эхэлж зохион байгуулагдана.

-2024 оныг Засгийн газраас бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Өмнө нь бүсчилсэн хөгжлийг босоо байдлаар төлөвлөж байсан. Гэсэн ч байгаа.

. Говь-Алтайн иргэн УИХ-д Увсаас сонгогддог иргэнийг сонгох талаар бодож эхэлнэ. Сонгогдсон УИХ-ын гишүүн нь бүсийн хөгжлөө ярьж эхэлнэ. Хоёр аймгийг холбосон замын тухай, бүсийн зах зээлээ илүү өргөн утгаар харах шаардлага үүснэ гэсэн үг. Иргэд, аж ахуй нэгж, эрдэмтдийн гаргасан тооцоо судалгаагаа хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Эдийн засгийн төв нь хаана байх хөгжүүлэх, боловсролын төвөө хаана байгуулах, эрчимжсэн мал аж ахуй энэ хэсэгт байна гэх мэтчилэн цогц байдлаар шийдэхийг зорьж байна. Үүнийг дагаад нийслэлийн асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Худалдааны төвүүдийг орон нутагтаа шилжүүлж, ложисиктийн асуудал хөгжлөө дагаад явна гэж тооцоолж байна.

-Улсын төсөв хэлэлцэх үеэр 21 аймгийн асуудлыг хэлэлцдэг. Тухайлбал нэг аймгийн сургуулийн цонхны засвар ч гэдэг юм уу? Энэ ч утгаараа бусад улсын төсвийн хөрөнгө оруулалттай харьцуулаад үзэхээр төсвийн орон зайн хуваарилалт харьцангуй өндөр хэмжээнд байна. Энэ ч утгаараа яаж хэрхэн хуваарилах бэ гэдэг чухал. Иймд бүсчилсэн байдлаар төсвөө хуваарилах нь илүү тохиромжтой гэж үзэж байна. Түүнчлэн аймгуудын түүхий эд бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд хүргэх анхан шатны тээвэр ложистикийн төв, худалдаа үйлчилгээний цогцолбор, үйлдвэр технологийн парк, чөлөөт бүсүүдийг орон нутагт оновчтой байршуулах нь чухал байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийг дэмжихэд чиглүүлсэн нь бүсийн тогтолцоонд шилжсэнээр өөрчлөлт орно гэж харж байна. Ингэснээр орон нутагт үйлдвэр үйлчилгээ болон хувийн хэвшлийн шилжин суурьших таатай орон зайг бий болгоно. Энэ хүрээнд ажилгүйдэл ядуурал буурна, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж харж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.