Ж.Ганбат: 120 орчим мянган төгрөг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах боломж бий

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр 1072-ны ногдол ашиг тараах асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 580 мянган төгрөг иргэддээ олгох ёстой гэх байр суурийг илэрхийлээд байгаа бол "Эрдэнэс Тавантолгой" компанийн БЭТ Ж.Ганбат дараах тайлбарыг байнгын хорооны хуралдаанд хэлэв. 

"Эрдэнэс Тавантолгой" компанийн БЭТ Ж.Ганбат:

- "Эрдэнэс Тавантолгой" компанийн тайлан хоёрдугаар сарын 10-нд гарна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 3.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Удахгүй жилийн эцсийн тайлан болон аудитын дүгнэлт гарахаар цэвэр ашиг, ногдол ашиг тодорхой болно. Дараа нь ТУЗ-дөө танилцуулж, иргэдэд ногдол ашиг тараах эсэхээ шийднэ. 

УИХ-ын гишүүдийн хувьд ямар тоон дээр үндэслэж иргэдэд 500 орчим мянган төгрөг тараана гэснийг мэдэхгүй.   Эцийн тооцлол удахгүй тодорхой болно. Харин 2023 оны цэвэр ашиг болоод ногдол ашиг тараах асуудал хавраас яригдана гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.