Cураггүй болсон 13 настай хүүхдийг эсэн мэнд олжээ
Төв аймаг, Эрдэнэ суманд өчигдөр 11:00 цагийн орчим иргэн 13 настай Т морьтойгоо хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын албанд 22:15 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн тасгийн алба хаагчдыг Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг явуулснаар 13 настай, Т-г өнөөдрийн 00:35 цагт Эрдэнэ сумын төвд автобусны буудал дээр морьтой явж байхад нь олж сумын Цагдаагийн тасагт хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.