СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-01-15

🔴LIVE: "Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаагаар 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийг хамруулсан "Амар байна уу-2024" үзэсгэлэн худалдаа Дүнжингаравын зүүн талд, Шинэ зуун айл худалдааны төвд өнөөдөр нээлтээ хийж байна. 

Зохион байгуулагч:

-Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-аас сар шинийн баярт зориулан "Амар байна уу-2024" үзэсгэлэн худалдааг хоёр дахь зохион байгуулж байна.

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой тус үзэсгэлэн худалдаа энэ жил нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 10-ныг хүртэл Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд шинээр ашиглалтад орж буй "Шинэ 100 айл" үйлчилгээний төвд нээж байна.

Өнгөрсөн жил тус үзэсгэлэн худалдаанд анх удаа . Тэд үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг бараа бүтээгдэхүүнээ түрээс болон зогсоолын төлбөргүй худалдаж байсан юм. 

Манай улсын нийт өрхүүд цагаан сарын баярт 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг гэсэн судалдаа байдаг. Үүнийг 70 орчим хувь нь гадагшаа урсгал болон гардаг бол энэ мөнгийг дотооддоо үлдээх зорилготойгоор  "Амар байна уу-2024" үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг гэв. 

Үзэсгэлэн худалдаанд оролцогчид: 

-Хонины ноосоор гэр бүлээрээ үйлдвэрлэл эрхэлдэг. Хонины ноос эрүүл мэндэд нэн тустай гэдгийг иргэд маань сайн ойлгодог болсон байна. Анх удаа үзэсгэлэн худалдаанд оролцож байна. 

-Домын гар урлалын бүтээгдэхүүнээр энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байна. Хомоолын домт бүтээл, биед хуримтлагдсан сөрөг бүхнээ шатаах домын бүтээгдэхүүн худалдаалж байна. Өвөг дээдсийнхээ язгуур өв соёлыг түгээн дэлгэрүүлдэг хүмүүс. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоо түрээс, талбайн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж олгосонд талархалтай хандаж байна.

 -Архангай аймгийн Чулуут сумаас ирж оролцож байна. Өнгөрсөн жил үзэсгэлэн худалдаанд оролцож, бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулж байсан. 

-2 тн айрагтай Архангай аймгаас ирсэн. 1литр айраг 8000 төгрөгийн үнэ ханштай байна. Борлуулалт сайтай байдаг. Өмнө жил 10 хоногийн өмнө дуусаж байсан 

-Архангай аймгийн Цахир сумаас ирж оролцож байна. Сүү цагаан идээ борлуулаад олон жил болж байна. Амар байна уу үзэсгэлэнд 2 дахь жилдээ оролцож байна. Тав тухай дулаан тохилог газарт үзэсгэлэн худалдаа явагдаж байгаад баяртай байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.