МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр гавж Н.Нанзаддоржийг томилох эсэхийг сонсголоор шийднэ

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг маргааш зохион байгуулна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул оронд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналаар "Жавзандамба хутагт" төв, Гандантэгчэнлин хийдийн багш, Хансүр гавж Н.Нанзаддоржийг томилуулахаар нэр дэвшүүлээд байна.

Үндэсний зөвлөлийн гишүүнээр гавж Н.Нанзаддоржийг томилох эсэхийг нэр дэвшигчийн сонсголоор шийднэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.