СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-15

Хайлааст, 7 буудал, 32-т байрлах айл өрхүүд газраа түрээсийн орон сууц, үйлчилгээний объект, НОСК-ын бэлэн байраар солих боломжтой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийг түрээсийн орон сууцад түр оруулах, үйлчилгээний зориулалттай объектоор солилцоо хийх, НОСК-д байгаа бэлэн орон сууцаар солих, бэлэн худалдаж авах зэрэг хэлбэрүүдээр хийж гүйцэтгэнэ. 1.4-1.5 их наядын хооронд 12 мянган айлын орон сууцыг барина гэх тооцооллыг гаргажээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хотын дарга Х.Нямбаатарын УИХ-д өргөн барьж батлуулсан "Гэр хорооллыг орон сууцжуулах, автомашины түгжрэлийг бууруулах" тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг олон улсын зэх зээл дээрээс бонд босгох хэлбэрээр бүрдүүлэх аж. Үүнд Засгийн газраас баталгаа гаргаж байгаа аж. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд Хотын дарга Х.Нямбаатараас Сэлбэ дэд төвийг барьж байгуулахад хэдий хэмжээний мөнгө гарах талаар тодруулж байв. 

Улаанбаатар хотын засаг дарга Х.Нямбаатар:

-Энэ хууль батлагдсанаар гадаад шууд бонд гаргана гэж ойлгож болохгүй. Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангасны дараа Засгийн газар 2024 оны батлагдсан төсвийн тухай хуулийн хүрээнд нийслэлд хэдий хэмжээний орон зайд бонд гаргах вэ гэдэг эрхийг тусад нь дараа нь шийдвэр болгож өгнө. УИХ-ын тогтоолыг дагуулж батлуулж байгаа явдал нь нийт дүнгээр нь батлуулаад чуулган завсарлах гэж байгаа учраас гуравдугаар сарын 15-наас өмнө өрийн удирдлагатай холбоотой харилцаанууд үүсэж болзошгүй. Иймд энэ тохиолдолд ЗГ-ын хуралдаан дээр шийдвэр гаргаад явъя гэж байгаа юм. 

Улаанбаатар хотын төв талбайгаас хойш 1.7 км зайд байгаа Сэлбэ дэд төвийн 160 га газарт төлөвлөлт хийлгээд ажлын зураг боловсруулах тендер зарлачихаад явж байна. Энд 12 мянган айлын орон сууцны хороолол барина. Хэрвээ ингэж чадвал Улаанбаатар хотын нийт гэр хорооллын 4/1-ийг төлөвлөлтийн дагуу орон сууцжуулах боломж нээгдэж, газар чөлөөлөлт хийгдэн дахин төлөвлөлт хийнэ. 

Ийм хэмжээний мөнгө зарцуулахгүйгээр аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй одоогийн батлагдсан Улаанбаатар хотыг орон сууцжуулах, түгжрэлийг бууруулах хуулийн хүрээнд дөрөв арга хэлбэрээр хэлэлцээр хийнэ. гэж байгаа. Ажлын хэсэг гараад ажиллаж эхэлсэн.

Барилгын жишиг үнийг тооцохдоо Үүнээс гадна хорооллын дундах зам, Сэлбэ голыг тойрсон хиймэл далан байгуулах төсөл хэрэгжинэ. Барилга барихдаа хуульд заасан боломжийг ашиглана гэж төлөвлөж байна.

Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа санхүүгийн эх үүсвэр бүрэн шийдэгдсэн, газар чөлөөлөлт бүрэн шийдэгдсэн энэ нөхцөлд дөрөвдүгээр сарын сүүлээр гүйцэтгэгч компаниудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно гэж тооцоолж байна. Гүйцэтгэгч компаниудаар дотоодын аж ахуй нэгжүүд олон багцууд болж зарлагдана гэж бодож байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баяр
10 сарын өмнө
116.206.83.106

Ажилдаа хурдан эхлүүлнэ үү

Баяр
10 сарын өмнө
116.206.83.106

Ажилдаа хурдан эхлүүлнэ үү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.