СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-15

Хэнтий аймагт туулах чадвар сайтай автомашин, 20 тн шатахуун, 175 тн тэжээл олгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хэнтий аймагт Улсын нөөцөөс туулах чадвар сайтай автомашин, 20 тн шатахуун болон 175 тн тэжээл олгохоор болжээ. 

Хэнтий аймгийн дөрвөн сум зудтай, 12 сум, 3 тосгон цагаанаар зудархуу байгаа нь мал хорогдох шалтгаан болж байна. Одоогоор юм.

Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бус нутагт Хэнтий, Төв, Архангай, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Говьсүмбэр аймаг болон Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн 532 өрхийн 288.7 мянган мал отроор өвөлжиж байгаа талаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав мэдээлэв.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэлт дүгнэлт өгөх үеэрээ Хэнтий аймагт Засгийн газрын тогтоолоор 2023 онд улсын нөөцөөс хивэг 189.53 тонн, туулах чадвар сайтай автомашин Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны ЭМТ-д 1, Хэнтий аймгийн Онцгой комисст 49 ширхэг гэр, 100 ширхэг хүнсний багц, халдвар хамгааллын хувцас 50 ширхэг, 20 тонн шатахууныг тус тус олгосныг онцолжээ.

Мөн “Улсын нөөцөөс Засгийн тогтоолоор 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 449 дүгээр тогтоолоор хивэг 60.000 тонныг хөнгөлттэй үнээр, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 479 дүгээр тогтоолоор тэжээл 175 тонныг 50 хувь хөнгөлттэй үнээр тус тус нэмж олгохоор болсон” гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.