УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар нийслэлийн хамгийн олон малтай Багануур дүүрэгт ажиллав.
Тус дүүргийн хувьд 775 өрхийн 169 мянган толгой мал өвөлжиж буй бөгөөд нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрсэн байдалтай байна. Иймд Засгийн газрын шийдвэрээр алслагдсан 3 дүүрэгт нийт 200 тонн хорголжин тэжээл, 100 тонн хивэг олгохоор шийдвэрлэсэн.
Энэ үеэр тус дүүргийн дөрөвдүгээр хорооны малчин С.Даваасүрэнгийн хот айлаар зочилж, УИХ, Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулан, малчдын санал бодлыг нь сонссон юм.
Малчдын хувьд “Хот айл” төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд өрхүүд хоршооллын хэлбэрээр ногоон тэжээл тариалах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
С.Даваасүрэнгийнхтэй саахалт өвөлжиж буй П.Ганбатынх Төв аймгийн Баяндэлгэр суманд айлын тариалангийн талбай түрээсэлж тэжээл тариалдаг бөгөөд татан авах зам хол учраас хүндрэлтэй байдаг тухай дуулгалаа. Иймд айл саахалтаараа нийлж тэжээл тариалаад эхэлбэл өвөл, хаврыг өнтэй давахад дөхөм болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.