СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-14

Төв аймагт шатахууны нөөц хомсдолтой байгаа учраас 30 тонн шатахуун олгохоор шийдвэрлэжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар Төв аймгийн зарим сумд болон Багануур дүүрэгт ажиллав.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өвөлжилт хүндэрсэн үед төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ газар дээрээ ямар биелэлттэй байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай арга хэмжээг авахаар Төв аймгийн зарим сумд, Багануур дүүргийн малчин өрхүүдэд ажиллав.

Төв аймгийн хэмжээнд энэ жилийн тухайд өнгөрсөн жилийнхээс өвөлжилт харьцангуй өнтэй болж байгааг Баяндэлгэр сумын малчид хэлж байв. Аймгийн ЗДТГ-аас малчдыг хоршооллын хэлбэрээр ногоон тэжээл тариалах боломжоор нь хангаж байгаа тул өвс, тэжээлийн нөөц хангалттай байгаа аж. Мөн малчид хувьдаа ч ногоон тэжээл тариалаж эхэлсэн нь өвлийг хохирол давах бас нэгэн хөшүүрэг болжээ.

Орон нутгийн хэмжээнд нийт 21 шатахуун түгээх газар ажилладгаас өнөөдрийн байдлаар 15 нь ажиллаж буй нь зарим сумдад шатахууны хомсдолд өртөх нөхцөл байдалд хүрээд байгааг аймгийн удирдлагууд энэ үеэр хэлж байсан юм.
Энэ үеэр Баяндэлгэр сумын залуу малчин П.Эрдэнэбатын хот айлаар зочилж, УИХ, Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулан, малчдын санал бодлыг нь сонссон юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан малчдад тулгамдаж буй гол асуудал нь хүн хүчний хомсдол байдаг учраас “Хот айл” загвар төслийг НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, малчдыг хот айлаараа нэгдэж хорших жишиг тогтоохоор бодлогын ажлууд хийгдэж байгаа тухай хэллээ.
П.Эрдэнэбат Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутгаар энэ жил өвөлжилт харьцангуй боломжийн, өвс тэжээлээ ч хангалттай бэлдсэн талаараа хэлж байлаа. Өнгөрөгч 2 жил өвөл зутруу орсон тул тарга тэвээрэг муутай малаа намар эрт хэрэгцээнд бойлсон гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.